Юу өөрчлөгдөх вэ
Цаасан бүртгэлийн оронд нэг систем
Амрагч бүр өөрийн карттай болно. Эмчийн үзлэг, бичсэн эмчилгээ, сувилагчийн хийсэн бүртгэл, эмчийн дүгнэлт — бүгд тэр карт дээр цуглана. Хэн юуг, хэзээ хийснийг систем өөрөө тэмдэглэж явна.
Онцлох дүрэм: эмч бүх эмчилгээний хуудсаа дүгнэж баталтал бүртгэгч тухайн амрагчийн картыг хааж чадахгүй. Дутуу эмчилгээтэй хүн гарах эрсдэлгүй болно.
Шинэ · 2026 оны 7-р сар
Танилцуулгын сайт ба онлайн захиалга
Сувилал одоо нийтэд нээлттэй танилцуулгын сайттай боллоо. Хүн интернэтээс сувилалыг олж, эмчилгээ, үнэ, унааны мэдээллийг уншаад шууд онлайнаар захиалга өгөх боломжтой.
🌐 Нийтийн сайт
gazarchin.biligapp.com — эмчилгээний төрөл, өрөө, үнэ, бичиг баримт, автобусны цаг, холбоо барих утас. Сайтын төвд том алтан «Захиалга өгөх» товч.
🔐 Ажилтны систем
Ажилтны систем gazarchin.biligapp.com/system хаяг руу шилжсэн. Сайтын дээд мөр, хуудасны төгсгөл, хөл гурван газраас «Ажилтны систем» гэсэн холбоосоор орно.
Захиалга хэрхэн явагдах вэ
Амрагч
Сайтаас захиалга өгнө
Хэднээс хэдний хооронд, хэдэн хүн, ямар өрөө гэдгээ сонгоод нэр, утсаа үлдээнэ. Систем хоногийн тоо, ойролцоо дүнг тэр дор нь тооцож харуулна.
Систем
Шалгах код өгнө
Захиалга бүрд GZ-XXXXXX хэлбэрийн давтагдашгүй код үүснэ. Андуурч уншихааргүй тэмдэгт л ашигладаг (0 ба O, 1 ба I байхгүй). Амрагч энэ кодоо хадгална.
Амрагч
«Захиалгаа шалгах»-аар төлвөө хардаг
Сайтны «Захиалгаа шалгах» товчоор кодоо оруулаад Хүлээгдэж байна / Баталгаажсан / Цуцалсан гэдгээ хэзээ ч харна. Ажилтны бичсэн тэмдэглэл ч харагдана.
Бүртгэгч
Захиалгыг баталгаажуулна
Системд «Захиалга» хэсэгт шинэ хүсэлт гарч ирнэ (нүүр дээр «N шинэ онлайн захиалга» гэж сануулна). Утсаар холбогдоод «Баталгаажуулах» эсвэл «Цуцлах» дарж, шаардвал тэмдэглэл (жишээ нь өрөөний дугаар) бичнэ. Амрагч төлвийн өөрчлөлтийг кодоороо шууд хардаг.
Өрөөний төрөл, үнэ
| Өрөө | Хоног / 1 хүн | Тайлбар |
| Энгийн өрөө |
35,000₮ | Тав тухтай, өвөл зуны байр |
| Ахмадын өрөө |
30,000₮ | Ахмад настан — эрхийн бичиггүй хөнгөлөлттэй үнэ |
| Люкс өрөө |
50,000₮ | Өргөн, тохилог өрөө |
Эдгээр үнийг админ өөрөө өөрчилнө (Каталог хэсэг). Сайт болон захиалгын тооцоо шинэ үнээр шууд ажиллана. Захиалгын дүн нь ойролцоо тооцоо — эцсийн төлбөрийг сувилал дээр тогтооно.
Захиалга ≠ бүртгэл. Баталгаажсан захиалга нь зөвхөн ор нөөцлөх амлалт. Амрагч ирсэн хойно бүртгэгч ердийнхөөрөө «Бүртгэх» хэсгээс амралт нээж, карт үүсгэнэ.
🛡 Спамаас хамгаалалт: нэг интернэт хаягаас цагт 6-аас олон захиалга илгээх боломжгүй. Хуучирсан огноо, буруу хугацаа бичвэл систем хүлээж авахгүй.
Эхлэх
Хэрхэн нэвтрэх вэ
1Хаягаа нээнэ
Утасны хөтчөөр (Chrome, Safari) gazarchin.biligapp.com хаягийг нээнэ.
2Нэр, нууц үгээ оруулна
Доорх хүснэгтээс өөрийн эрхийн нэвтрэх нэрийг аваад нууц үгээ бичиж «Нэвтрэх» дарна.
3Утсандаа апп болгож суулгана
Хүсвэл хөтчийн цэснээс «Дэлгэцэд нэмэх» (Add to Home Screen) сонговол утсан дээр апп шиг дүрс үүсэж, дараа нь шууд нээгдэнэ.
Хандах эрх
Хэн ямар эрхтэй вэ
Эрх бүр зөвхөн өөрийн ажилд хэрэгтэй хэсгийг л хардаг. Жишээ нь сувилагч амрагч шинээр бүртгэж чадахгүй, эмч системийн тохиргоонд орохгүй.
| Эрх | Нэвтрэх нэр (жишээ) | Нууц үг | Юу хийдэг вэ |
| Бүртгэгч |
burtgel |
Админаас авна уу |
Амрагчийг бүртгэж карт нээх, эмчийн дүгнэлтийг уншаад картыг хаах |
| Эмч |
emch |
Админаас авна уу |
Үзлэг хийх, эмчилгээний хуудас бичих, явцыг хянах, эцсийн дүгнэлт батлах |
| Сувилагч |
suvilagch |
Админаас авна уу |
Эмчийн бичсэн эмчилгээг хийж, удаа бүрийг тэмдэглэх |
| Админ |
admin |
Админаас авна уу |
Эмчилгээний нэр төрөл, хоолны дэглэм нэмэх/хасах, хэрэглэгч үүсгэх, тохиргоо |
| Амрагч |
Регистрийн дугаараараа — бүртгэгч эрхийг нь нээж өгнө |
Өөрийн эмчилгээ, явц, эмчийн дүгнэлтээ утаснаасаа харах |
🔒 Ажилтан бүр өөрийн нэвтрэх нэр, нууц үгтэй. Дээрх нь эрхийн жишээ — таны нэвтрэх нэр, нууц үгийг админ өгнө. Мартвал админ «Хэрэглэгч» хэсгээс шинээр өгнө.
Хамгийн эхэнд заавал хийх зүйл: Нэвтэрсэн даруйдаа баруун дээд буланд байгаа хүний дүрсийг дараад нууц үгээ солино уу.
Хүн бүрд өөрийн тусдаа хэрэглэгч үүсгэх нь зөв. Админ → «Хэрэглэгч» хэсгээс шинэ хүн нэмнэ. Ингэснээр аль ажилтан юу хийснийг үнэн зөв харах боломжтой болно.
Ажлын урсгал
Амрагчийн зам — 7 алхам
Алхам бүр өмнөхөө шаарддаг. Систем дараалал алдагдахаас сэргийлж, тухайн үед хийж болох үйлдлийг л харуулна.
Амрагч
онлайнаар захиалга өгсөн эсэхээс үл хамааран зам нь адилхан — ирсэн хойно нь бүртгэгч эндээс эхэлнэ.
Бүртгэгч
Амрагчийг бүртгэж, амралт нээнэ
Овог нэр, регистр, төрсөн огноо, хүйс, хаяг, утас, эрхийн бичиг, өрөө. Регистр давхардвал систем хуучин хүнийг өөрөө олно.
Эмч
Үзлэг хийж, онош тавина
Гомдол, өвчний түүх, даралт, пульс, жин зэрэг үзүүлэлт, бодит үзлэг, онош. Эсрэг заалт бичвэл эмчилгээний хуудсанд улаанаар анхааруулж харагдана.
Эмч
Эмчилгээ ба хоолны дэглэм товлоно
Эмчилгээний хуудас 2 төрөл: Шавар, рашаан (шавар 38°, давсан замаар алхах) ба Физик, сэргээн засах (УВЧ, искра, солюкс, массажны ор/сандал, хаш чулуун ор, бумба, иод/сетка ба бариа засал — бүтэн биеийн зөөлөн бариа болон толгой-хүзүү, нүүр, гар, сээр-бүсэлхий, хөлийн хэсгийн бариа). Жагсаалт нь сувиллын цаасан маягтын дагуу, халуун/хугацаа урьдчилан бэлэн; удааг 1–5 товчоор нэг дор тохируулна. Мөн хоолны дэглэм (№1–15) томилно — гал тогооны жагсаалтад шууд тусна.
Сувилагч
Эмчилгээг хийж, удаа бүрийг тэмдэглэнэ
«Өнөөдөр» хэсэгт хийх ажил жагсаалтаар гарна. Хийсний дараа бодит тун, хугацаа, амрагчийн тэсвэрлэлтийг тэмдэглэнэ. Хийгээгүй бол шалтгааныг бичнэ.
Эмч
Явцыг хянаж, дүгнэлт батална
Эмчилгээний явцад картаас «Явцын үзлэг нэмэх» товчоор явцын үзлэг бүртгэнэ (цаасан маягтын дагуу: зовиур, эмчилгээний зохимж, АД баруун/зүүн, зүрх, уушиг, хэвлий гэх мэт) — хэдэн ч удаа хийж болно, бүгд огноотойгоо картад үлдэж, хэвлэхэд ордог. Эмчилгээ дуусмагц үр дүнг (сайжирсан / өөрчлөлтгүй / муудсан) сонгож дүгнэлтээ бичнэ. Батласны дараа хуудас түгжигдэнэ.
Эмч
Гарах үеийн эпикриз бичнэ
Хийсэн эмчилгээг систем тоогоор нь өөрөө нэгтгэж бэлдэнэ (шавар 10, рашаан 8…). Эмч үр дүн, зөвлөмж, гарах оношоо нэмээд баталгаажуулна. Албан ёсны маягтаар хэвлэгдэнэ.
Бүртгэгч / Эмч
Картыг хаана
Эмч эпикризээ бичсэний дараа картын доор «Амралт хаах» хэсэг гарна — эмч өөрөө эсвэл бүртгэгч хаана. Бүх хуудас батлагдаагүй бол хаах товч ажиллахгүй. Хаагдсан амралтын түүхийг цаашид зөвхөн эмч, админ харна — «Амрагчид» хуудасны «Хаагдсан түүх» шүүлтүүрээр.
Албан ёсны бичиг баримт
Цаасан маягтууд системээс хэвлэгдэнэ
Систем нь Эрүүл мэндийн сайдын А/611 тушаалын маягтуудыг бөглөж, A4 цаасан дээр яг адилхан хэлбэрээр хэвлэдэг. Гараар бичих шаардлагагүй.
| Маягт | Код | Хаанаас хэвлэх |
| Сувилуулагчийн түүх | ЭМБМ СТ-37 | Амрагчийн картаас |
| Сэргээн засах эмчилгээний карт | АМ-25 А | Амрагчийн картаас |
| Бариа заслын карт | АМ-29Б | Бариа томилогдсон амрагчийн картаас — гүйцэтгэл нь өөрөө бөглөгдөнө |
| Гарах үеийн эпикриз | — | Эпикриз бөглөсний дараа |
| Хоолны өдрийн жагсаалт | — | Гал тогоо хэсгээс |
| Статистик тайлан | — | Статистик хэсгээс |
⚠ Харшил: бүртгэлд харшилдаг эм, хоол бичвэл эмч, сувилагчийн дэлгэц болон гал тогооны жагсаалтад улаанаар анхааруулж харагдана.
Өдөр тутмын ажил
Гал тогоо ба статистик
🍲 Гал тогооны жагсаалт
Өнөөдөр амарч буй хүмүүсийг хоолны дэглэмээр нь бүлэглэж, тоогоор нь харуулна (жишээ: №15 — 12 хүн, №5 — 3 хүн). Харшилтай хүн улаанаар тэмдэглэгдэнэ. Хэвлээд гал тогоонд өгнө.
📊 Статистик
Хугацаа сонгоод: шинээр бүртгэгдсэн, гарсан, ор хоног, ор дүүргэлтийн хувь, эмчилгээ төрлөөр, үр дүн, онош, хүйс-насны бүтэц. Тайланг хэвлэж дээд байгууллагад өгч болно.
Ор дүүргэлт зөв тооцогдохын тулд админ Тохиргоо хэсэгт нийт орны тоогоо оруулна.
Шинэ · Хамтын ажиллагаа
Тэмдэглэл, чат, мэдээлэл засах
Ажилтнууд хоорондоо амрагчийн тухай мэдээлэл дамжуулах, харилцах гурван хэрэгсэл.
📌 Амрагч дээрх тэмдэглэл
Амрагчийн картын дээд хэсэгт «Тэмдэглэл — ажилтнууд хоорондоо» гэсэн хэсэг бий. Хэн ч бичиж болно — жишээ нь эмч: «Энэ хүн аспиринд харшилтай — физик эмчилгээнд анхаар».
- Бичихдээ «📌 Бүх дэлгэцэд анхааруулга болгох» гэдгийг чагтлавал тэр тэмдэглэл ⚠харшлын доор амрагчийн бүх дэлгэцэд (үзлэг, эмчилгээний хуудас, сувилагчийн гүйцэтгэл, хоолны дэглэм) шар анхааруулга болж гарна.
- Сувилагчийн «Өнөөдөр» жагсаалтад тухайн амрагчийн хажууд ⚠харшил, 📌 тэмдэглэлтэй гэсэн тэмдэг гарна.
- Тэмдэглэлээ өөрөө устгаж болно; бусдынхыг зөвхөн админ устгана. Хэн, хэзээ бичсэн нь үлддэг.
💬 Дотоод чат
Доод цэсний «Чат» — ажилтнууд хоорондоо мессеж бичих газар, Messenger шиг ажиллана.
- Хүнд бичих: чат нээнгүүт дээд талд бүх ажилтан зурагтайгаа эгнээгээр харагдана — хүн дээрээ товшингуут хоёулангийн хувийн чат нээгдэнэ.
- Бүлгүүд өөрөө үүссэн байдаг: «Бүх ажилтан», «Эмч нар» (зөвхөн эмч), «Сувилагч нар» (зөвхөн сувилагч). Админ бүх бүлэгт байна.
- Шинэ мессежээ мэдэх: нүүр хуудсанд «💬 Танд N уншаагүй мессеж байна» гэсэн шар мэдэгдэл, доод цэсний «Чат» дээр улаан тоо гарна. Уншаагүй мессежтэй чат жагсаалтад тодроод харагдана.
- Утсан дээр чат нээхэд дэлгэц дүүрэн болно; ‹ товчоор жагсаалт руугаа буцна. Компьютер дээр Enter илгээнэ, Shift+Enter шинэ мөр.
- Шинэ мессеж хэдхэн секундэд өөрөө ирнэ — хуудас дахин ачаалах хэрэггүй. Амрагч чатанд орохгүй — зөвхөн ажилтнуудынх.
✏️ Амрагчийн мэдээлэл засах
Бүртгэхдээ алдаа гарсан, утас/өрөө өөрчлөгдсөн бол картын толгойн «✏️ Мэдээлэл засах» товчоор бүртгэгч эсвэл админ засна.
- Бүртгэлийн маягт хадгалсан утгуудаараа нээгдэнэ — өөрчлөөд «Хадгалах».
- Регистрийн дугаар өөрчлөгдөхгүй — амрагчийн түүх өөр хүнд шилжихээс сэргийлнэ. Регистр буруу бол шинээр бүртгэнэ.
- Хаагдсан амралтын мэдээлэл засагдахгүй. Юу өөрчилснийг систем үйлдлийн түүхэнд бичнэ.
Ажлын байрны заавар
Эрх тус бүр юунаас эхлэх вэ
Бүртгэгч
- Шинэ хүн ирвэл — доод цэсний «Бүртгэх».
- Хэн нэгнийг хайх — «Амрагчид», нэр эсвэл регистрээр.
- Онлайн захиалга — «Захиалга». Сайтаас ирсэн хүсэлтийг баталгаажуулна/цуцална.
- Гарах хүн — «Хаалт». «Хаахад бэлэн» гэсэн хүмүүс дээд талд гарна.
- Бүртгэхдээ харшил, ЭМД №, ирүүлсэн эмнэлэг-ийг бөглөнө — албан ёсны маягтад шаардлагатай.
- Амрагчид утаснаасаа эмчилгээгээ харах эрх нээх — картны доод хэсэгт байгаа «Амрагчид портал эрх нээх». Гарч ирсэн нэр, нууц үгийг амрагчид өгнө (дахин харагдахгүй).
- Бүртгэлд алдаа гарвал картын «✏️ Мэдээлэл засах».
- «Чат» — эмч, сувилагчтай мессежээр холбогдоно.
Эмч
- «Үзлэг» — үзлэг хүлээж буй амрагчид. Бичиж амжихгүй бол хоосон хадгалаад дараа нь картын «Нөхөж бичих» товчоор нөхөж бичнэ.
- Үзлэг хадгалсны дараа картан дээр эмчилгээний хуудас бичих товч гарч ирнэ.
- Хуудсанд бариа засал бас бий — бүтэн бие эсвэл хэсгээр (толгой-хүзүү, нүүр, гар, сээр-бүсэлхий, хөл) сонгоно.
- Картаас хоолны дэглэм томилно (№1–15).
- Эмчилгээний явцад картаас «Явцын үзлэг нэмэх» — хэдэн ч удаа.
- «Эмчилгээ» — явагдаж буй эмчилгээний явц хувиар харагдана.
- «Дүгнэлт» — дуусаад дүгнэлт хүлээж буй хуудсууд.
- Дүгнэлт батласны дараа гарах эпикриз бөглөнө. Эпикризийн дараа картын доор «Амралт хаах» болон «Амрагчийн портал» хэсгүүд гарна — өөрөө хааж, амрагчид портал эрх нээж болно.
- Нүүр хуудасны «Статистик тайлан» хавтангаар үзүүлэлт харж, хэвлэнэ.
- Бусад ажилтанд анхааруулах зүйл байвал картад 📌 тэмдэглэл бичнэ — бүх дэлгэцэд гарна.
- «Амрагчид» — бүх амрагч хайх; «Хаагдсан түүх» шүүлтүүрээр өмнө гарсан амрагчдын түүхийг харна (энэ эрх зөвхөн эмч, админд бий).
- «Чат» — «Эмч нар» бүлэг, сувилагчтай хувийн чат.
Сувилагч
- «Өнөөдөр» — өнөөдөр хийх бүх эмчилгээ, өрөөгөөр эрэмбэлэгдсэн.
- Амрагчийг сонгоод хийсэн эмчилгээгээ тэмдэглэнэ.
- Эсрэг заалттай бол дэлгэц дээр улаанаар анхааруулна — заавал уншина уу.
- Хийх ёстой тоо гүйцэхэд тухайн эмчилгээ жагсаалтаас өөрөө хасагдана.
- «Гал тогоо» — өнөөдрийн хоолны жагсаалт, харшлын анхааруулгатай.
- Амрагчийн нэрний хажууд 📌 байвал эмчийн тэмдэглэлийг заавал уншина.
- «Чат» — «Сувилагч нар» бүлэг, эмчээс асуух зүйлээ хувийн чатаар.
Админ
- «Каталог» — эмчилгээний нэр төрөл (ЭМС-ын албан жагсаалт бэлэн) ба хоолны дэглэм. Аппарат байхгүй бол идэвхгүй болгоно.
- Тохиргоо (/admin/settings) — байгууллагын нэр, нийт ор (ор дүүргэлт тооцоход).
- «Статистик» — тайлан хэвлэх.
- «Самбар» — бизнесийн самбар: амрагч, эмчилгээ, ажилтан, захиалга өдөр/долоо хоног/сараар.
- «Удирдлага» — хэрэглэгч (нэмэх, засах, нууц үг өгөх, устгах), каталог, тохиргоо, үйлдлийн түүх.
- Үйлдлийн түүх — хэн, хэзээ, юу хийснийг хэрэглэгч/үйлдэл/огноогоор шүүж харна.
- «Амрагчид» → «Хаагдсан түүх» — гарсан амрагчдын түүх (зөвхөн эмч, админ харна).
- «Системийн төлбөр» — $45 сар бүр, 2026 оны 9-р сараас, QPay-ээр төгрөгөөр. Төлөх заавар ↓
Амрагч
- Бүртгэгчээс авсан нэр, нууц үгээрээ нэвтэрнэ.
- Өөрийн эмчилгээ, хэдэн удаа хийлгэсэн, хэд үлдсэнээ хардаг.
- Эмч дүгнэлтээ батласны дараа дүгнэлт нь харагдана.
- Профайл зургаа солих, утас, хаягаа шинэчлэх боломжтой.
Системийн төлбөр
Сар бүрийн төлбөр, QPay
$45сар бүр · нэг байгууллага · төгрөгөөр тухайн өдрийн ханшаар
- Төлбөр эхлэх
- 2026 оны 9-р сараас (6–8 сар — нэвтрүүлэлтийн үе, төлбөргүй)
- Нэхэмжлэл гарах
- Сар бүрийн 3-нд
- Төлөх эцсийн хугацаа
- Тухайн сарын 15
- Төлөх арга
- QPay — банкны аппаар
- Хэн төлөх
- Админ эрхтэй хүн
- Төгрөгийн дүн
- $45 × ханш (админ Тохиргоонд засна)
Хэрхэн төлөх вэ — 5 алхам
Админ
Системд админ эрхээрээ нэвтэрнэ
Сарын 3-наас хойш нэвтрэхэд нүүр хуудсанд «Системийн төлбөр: … төлөгдөөгүй байна» гэсэн сануулга гарна — түүн дээр дарж болно.
Админ
«Удирдлага» → «Системийн төлбөр» хэсэгт орно
Энд төлөгдөөгүй үлдэгдэл, сар бүрийн нэхэмжлэлийн түүх, ханш харагдана.
Админ
«QPay-ээр төлөх» товчийг дарна
Дэлгэцэд QR код гарна. Доор нь банкуудын товчнууд бас гарна.
Админ
Банкны аппаараа төлнө
Утасны банкны аппаа нээж QR кодыг уншуулна. Эсвэл утаснаасаа орсон бол банкныхаа товчийг дарвал апп шууд нээгдэнэ.
Систем
Төлбөрийг өөрөө баталгаажуулна
Төлсний дараа хэдхэн секундэд «✓ Төлбөр баталгаажлаа» гэж гарч, нэхэмжлэл «Төлсөн» болно. Юу ч нэмж хийх шаардлагагүй.
Хугацаа хэтэрвэл яах вэ: Систем хаагдахгүй, ажиллагаа хэвийн үргэлжилнэ. Төлөгдөөгүй нэхэмжлэл үлдэгдэл болж хуримтлагдан харагдана.
Анхаарах
Түгээмэл асуулт
Нууц үгээ мартвал?
Админ эрхтэй хүн шинэ нууц үг өгнө. Амрагчийн нууц үгийг бүртгэгч шинэчилнэ.
Буруу бичсэн зүйлээ засаж болох уу?
Эмчийн батласан дүгнэлт болон хаагдсан карт түгжигддэг. Алдаа гарсан бол админд хандана уу — систем хэн юу хийснийг тэмдэглэж явдаг.
Нэг амрагч дахин ирвэл?
Мөн л регистрээр нь бүртгэнэ. Систем хуучин хүнийг таньж, шинэ амралт нээнэ. Өмнөх түүх нь хэвээр хадгалагдана.
Интернэт тасарвал?
Систем интернэтээр ажилладаг тул холболт сэргэсний дараа үргэлжлүүлнэ. Бүртгэсэн зүйл алдагдахгүй.